geriin daalgavar

2011-06-08,

Өгүүлбэрийн гишүүн Монгол хэлний өгүүлбэрийн гишүүдийг өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн буюу гол гишүүд, тодотгол, тусагдахуун, байц буюу дэд гишүүд гэж хоёр ангилна. Өгүүлбэрийг гишүүдээр зурахдаа эхлээд өгүүлэхүүн дараа нь өг үүлэгдэх үүн гишүүнээ олж эцэст нь дэд гишүүд болох байц, тусагдахуун, тодотголоо хойноос нь урагш нь гэсэн дарааллаар зурж болно. Өгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтаж ,бие даасан аль нэг асуултанд хариулагдах, өгүүлбэрзүй тодорхой харьцаа илтэгсэн үг буюу холбоо үгийг өгүүлбэрийн гишүн гэнэ. Өгүүлбэрийг гишүүдээр зурахдаа эхлээд гол гишүүн өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүнийг олж дараа нь өгүүлэхүүний бүлгийн дэд гишүүдийг улмаар өгүүлэгдэхүүний бүлгийн дэд гишүүдийг үгсийн холбоог харж олж зурах хэрэгтэй. Өгүүлбэрт гишүүний холбогдолг үй үгсийг гишүүдээр зурахгүй. Нийлмэл өгүүлбэрийн дотор байгаа энгийн өгүүлбэрүүд нь дараагийн өгүүлбэрийнхээ ямар үгтэй холбогдон бүхэлдээ ямар гишүүний үүрэг гүйцэтгэж байгаагаар нь ямар гишүүн болохыг таньж болдог. Үгсийн холбоог олохдоо өгүүлбэрийнхээ эхнээс ч хийж болно, хойноос нь ч холбож болно. Өгүүлбэрийн гишүүн бүр тодорхой утгыг зааж, өөр хоорондоо утгын холбоо харьцаанд орж, өгүүлбэрийн утгын бүтцийг бүрдүүлж тодорхой асуултанд хариулагдана. Жишээлбэл: Хэний хэн? Юугаар? Хэзээ? Хаашаа! Яасан? Манай ах өөрөө, машинаар өчигдөр хөдөө явсан. Өгүүлбэрийн гол гишүүд Өгүүлэгдэхүүн өгүүлэхүүн хоёр нийлж өгүүлбэрийн бүтцийн эх бие үндсэн бүрдүүлбэр, хэлзүй цөм болох учир түүнийг өгүүлбэрийн гол гишүүд гэнэ. Өөрөөр хэлбэл: үйлийн эзэн ба үйл хөдлөл заасан үг нь гол гишүүд болох бөг өөд үйлийн эзнийг заасан үг нь өгүүлэгдэхүүн, үйл хөдлөл заасан үг нь өгүүлэхүүн болно. Жишээ нь : Цэвэлмаа ирэв. гэсэн өгүүлбэрийн: үйл нь ирэв өгүүлэхүүн Үйлийн эзэн нь Цэвэлмаа өгүүлэгдэхүүн. Өгүүлэгдэхүүн гишүүн Хэл зүйн бусад гишүүдээр захирагддаггүй. Өгүүлэхүүнтэйгээ харилцан захирах холбоонд байж, тухайн үйлийн эзэн буюу үйл эрхлэгчийг зааж жинхэнэ нэр үг ба нэршсэн нэрийн зүйлээр илэрдэг гол гишүүнийг өгүүлэгдэхүүн гэнэ. Үйлийн эзнийг зааж хэн, юу, ямар, аль нь, яасан нь, яах нь, хэд нь, яадаг нь гэсэн асуултанд хариулагдана. Өгүүлэхүүнтэй харилцан зэрэгцүүлэх холбоогоор холбогдоно. М өн өгүүлэгдэхүүн гишүүн ихэвчлэн жинхэнэ нэрээр илрэх бөгөөд зарим тохиолдолд бусад үгийн аймгаар илэрч болно. Мөн нэр үгийн утга үүрэгтэй хэрэглэсэн тэмдэг нэр, тооны нэр, төлөөний үг, тодотгон холбох нөхцөлтэй үйл үгээр илэрсэн. Өгүүлэгдэхүүн нь гол төлөв өгүүлэхүүнээсээ урагш байрлана. Жишээ нь : Сэрүүн салхи өмнөөс үлээнэ. Хурдан морьд барианд ойртов. Цоохор нь цоройтлоо түрүүллээ. Өгүүлэхүүн гишүүн Ихэвчлэн өгүүлбэрийн төгсгөлд тохиолдож, үйлийн эзний үйл хөдлөлийг голдуу заана. Үйлийн эзэн буюу өгүүлэгдэхүүнийхээ үйл байдлыг зааж ихэвчлэн үйл үгээр илэрдэг, өгүүлбэрийн гол гишүүнийг өгүүлэхүүн гэнэ. Өгүүлэхүүн нь гол төлөв өгүүлбэрийн эцэст байрладаг. Өгүүлэхүүн нь яаж байна? Юу вэ? Хэд вэ? Аль вэ? гэх мэт асуултанд хариулагдана. Жишээ нь: Бөхчүүд барилдав. Солонго татав. Энэ морь хурдан. Ах бор морио наадамд унана. Манай өвөө туршлагатай анчин. Ахын морь хурдан. Өгүүлэхүүн нь гол төлөв өгүүлбэрийн эцэст байрладаг. Өгүүлэхүүн гишүүдийг бүтцээр нь : -энгийн өгүүлэхүүн - нийлмэл өгүүлэхүүн гэж ангилдаг. ганц үгээр бүтсэн өгүүлэхүүнийг энгийн өгүүлэхүүн гэнэ. Жишээ нь : үүр цайж, шувуу жиргэнэ. 2 ба түүнээс дээш үгнээс бүтсэн өгүүлэхүүнийг нийлмэл өгүүлэхүүн гэнэ . жишээ нь : Идээ цагаа элбэг байна. Өгүүлэхүүн гишүүнийг ямар үсгийн аймгийн үгээр илэрсэн нь үйл өгүүлэхүүн, нэр өгүүлэхүүн гэж 2 ангилдаг бөгөөд энэ нь бас энгийн ба нийлмэл бүтэцтэй байж болно.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax